Тодорхойлолт:
Blockchain нь үндсэндээ компьютерийн сүлжээн дэх гүйлгээг найдвартай, ил тод байдлаар бүртгэдэг тархсан дэвтэр юм. Гүйлгээ бүрийг блок болгон бүлэглэсэн бөгөөд тэдгээр нь криптографаар холбогдож гинжин хэлхээ үүсгэдэг.
Blockchain-ы төрлүүд:
Нийтийн блокчэйн(Public blockchain):(жишээ нь Bitcoin) нь давтагдашгүй токенуудаар ажиллах томоохон төвлөрсөн бус сүлжээ юм. Тэдгээр нь аль түвшний хэрэглэгчдэд нээлттэй ба тэдэнд дэмжлэг үзүүлэх нээлттэй эхийн кодууд байдаг. Хувийн блокчэйн(Private blockchain): нь ихэвчлэн жижиг хэмжээний сүлжээ байхаас гадна токен ашигладаггүй. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн блокчэйнүүд итгэмжлэгдсэн гишүүд болон нууцлагдсан дамжуулалттай холбоогоор баталгааждаг.
Зөвшөөрөгдсөн блокчэйн(Permissioned blockchain): (жишээ нь Ripple) нь нийтийн болон хувийн блокчэйнүүдийн хосолмол шинжтэй, хувийн блокчэйнтэй ижил хяналттай боловч хянагч нь сүлжээний хэрэглэгч дотроосоо байдаг. Нийтийн блок-чэйнтэй ижлээр томоохон төвлөрсөн бус систем байх ба тэдгээр нь давтагдашгүй токен ашиглана. Код нь зарим нь нээлттэй эхийн, зарим нь нээлттэй эхийн бус байдаг.
Дээрх гурван төрлийн блокчэйнууд гурвуулаа криптограф ашиглан аль ч өгөгдсөн сүлжээнээс хэрэглэгч бүрийг төвлөрсөн хянагчийн шаардлагагүйгээр сүлжээнд хэрэгжиж буй дүрмүүдийг хэрэгжүүлэх, данс бүрийг хянах боломжийг олгодог. Төвлөрсөн хянагчийг өгөгдлийн сангийн бүтцээс халсан нь блокчэйн технологийн хамгийн ашигтай бөгөөд чухал шинж болсон юм. Блокчэйн хэдий гүйлгээний байнгын бичилт болон түүхийг үүсгэж байдаг ч мөнхийн зүйл гэж байдаггүй. Гүйлгээний бичилтийн байнгын ажиллагаа нь сүлжээний тогтвортой байдлаас хамаардаг. Блокчэйний хувьд энэ нь том хэмжээний блокчэйний нэгдлийн гишүүн нэг бүр мэдээлэлд өөрчлөлт орсныг зөвшөөрөх болон зөвшөөрөхгүй байхыг шийдэж байж эцсийн өөрчлөлт хийгдэнэ гэсэн үг юм. Мэдээлэл блокчэйнд нэгэнт бичигдсэн тохиолдолд үүнийг өөрчлөх эсвэл устгах нь бараг боломжгүй зүйл юм. Хэрэв хэн нэгэн блокчэйнд бичилт хийх буюу өөрөөр хэлбэл гүйлгээ хийх эсвэл дансны харилцаа хийхийг хүсвэл сүлжээн дэх батлах эрхтэй хэрэглэгчид тухайн захиалсан гүйлгээг баталгаажуулна. Үүнд л блокчэйний хамгийн төвөгтэй хэсэг оршдог учир нь блокчэйн бүр хэн хэрхэн ажиллах, хэн гүйлгээг баталгаажуулах зэргээр бие биеэсээ бага зэрэг өөр үүрэгтэй ажилладаг. Ethereum бол санхүүгийн зах зээлийн бүхэл бүтэн оршин тогтнох хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын сонголтуудын нэг юм. Энэхүү валют нь 2015 онд гарч ирсэн бөгөөд түүнээс хойш 1000% -иас дээш өссөн байна. Үнэн хэрэгтээ Ethereum нь зөвхөн cryptocurrency-ээс илүү зүйл юм - энэ бол бүхэл бүтэн сүлжээ юм.
Эх сурвалж: Википедиа